“Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар байгууллагынхаа албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч баярлуулав.
Эцэг эхчүүд бид ажил төрөл гэж явсаар хүүхдүүддээ тэр болгон анхаарал хандуулдаггүй. Эцэг эх хүн хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай үүрэг хүлээдэг. Хүүхдийн эрх гэдэг байгаа болохоос хүүхдийн үүрэг гэдэг ойлголт үгүй. Хүүхэд бүр аз жаргалтай байж, эрүүл аюулгүй орчинд өсөж, сурч боловсрох, эцэг эхийн хайр хүмүүжлийг хүртэх эрхтэй.
Тийм учраас ОУ-ын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран байгууллагын ажилтан, албан хаагчдад “Хүүхдийн эрх, эцэг эхийн үүрэг” сэдвийн хүрээнд сургалт явуулж, мэдээлэл өглөө.
Нийт хүүхэд, багачуудад “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэнд хүргэе.
ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ

