ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Баруун бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын ажилтан албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2024.08.21/ Баянхонгор аймагт эхэллээ.
Тус зөвлөгөөнд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор зэрэг 6 аймгийн Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэлж, өмчийн талаар баримталж буй бодлого, хамтарсан Засгийн газрын 100 хоногт хийх төлөвлөгөөнд оруулсан ажил, хууль тогтоомжийг боловсронгуй болгож УИХ-аар батлуулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ удаагийн зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газар зохион байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар удирдлага арга зүйгээр ханган, цахимаар хөтөлбөрт заасан сэдвийн хүрээнд сургалт явуулж байна.
Зөвлөгөөнд хамрагдсанаар аймгуудын сайн туршлагаас судлан, нэгдсэн арга зүйн зөвлөгөөгөөр хангагдах юм. Мөн хууль тогтоомжийг ажлын чиг үүрэгтэй уялдуулан хэрэгжүүлэх, өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар тодорхой мэдээлэлтэй болох ач холбогдолтой.
Зөвлөгөөн хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд сургалтын дараа спортын арга хэмжээгээр үргэлжлэх юм.
2024.08.21

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *