Орон нутгийн өмчийн газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/35 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг аймгийн орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагуудад Хөрөнгийн бүртгэл ашиглалт, тайлагналтад анхаарах асуудал сэдвээр сургалт хийж, өмч эзэмшлийн 2023 оны гэрээг дүгнэж, 2024 оны гэрээ шинээр байгуулахаар өнөөдрөөс эхлэн сумдуудад ажиллаж байна. Сургалтад байгууллагын дарга, нягтлан бодогч, нярав, Өмч хамгаалах зөвлөлийн дарга, гишүүд хамрагдаж, тодорхой мэдээлэл авах юм. Сургалтын дараагаар ажлын хэсэг үргэлжлүүлэн “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэх ажлаар тус сумын төрийн өмчит байгууллагууд дээр ажиллана. Ингэснээр гэрээг дүгнэж, гарсан зөрчил дутагдлыг илрүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах юм. Үүний үр дүнд төрийн өмчийн ашиглалт хамгаалалт захиран зарцуулалт сайжрах давуу талтай.

Хөрөнгийн бүртгэл ашиглалт, тайлагналтад анхаарах асуудал сэдэвээр өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Буянт суманд сургалт хийж байна

