Skip to content
Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулж буй “Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн бүртгэл, ашиглалтад анхаарах асуудал сургалт”-ын үйл явц хөтөлбөрийн дагуу амжилттай үргэлжилж байна.
Тус сургалтыг ОНӨГ-аас зохион байгуулж буй гол зорилго нь Аймгийн төвийн болон 13 сумын төрийн байгууллагуудын удирдлага, холбогдох албан хаагчдыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах,ажиллагсдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн.
Сургалтаар Орон нутгийн өмчийн газрын Өмчийн хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Т.Гүларай эд хөрөнгө олж авах, бүртгэх, ашиглах, хадгалах, хамгаалахад анхаарах асуудал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэглээ, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн эрх, үүргийн талаар дээрх цэцэрлэгүүдийн эрхлэгч, ӨХБЗ-ийн дарга, гишүүд, нягтлан бодогч, нярав нарт зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Үүний дараагаар байгууллагуудын 2023 оны орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг дүгнэж, 2024 оны гэрээг шинээр байгуулан ажиллана.