“ӨЛГИЙ СУМЫН ХҮҮХДИЙН 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 ДУГААР ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА.
Сургалтаар Орон нутгийн өмчийн газрын Өмчийн бүртгэл ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гүлмира болон Өмчийн хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Т.Гүларай эд хөрөнгө олж авах, бүртгэх, ашиглах, хадгалах, хамгаалахад анхаарах асуудал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэглээ, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн эрх, үүргийн талаар дээрх цэцэрлэгүүдийн эрхлэгч, ӨХБЗ-ийн дарга, гишүүд, нягтлан бодогч, нярав нарт зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллав.



