Орон нутгийн өмчийн газрын Өмчийн удирдлага хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ботакөзөөр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Толбо суманд ажиллаж байна. Тус сумын байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч, нярав, Өмч хамгаалах зөвлөлийн дарга, гишүүдийг хамруулсан сургалт зохион байгуулав. Сургалтаар өмчийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, ӨХБЗ-ийн хэрэгжүүлэх эрх үүрэг, тооллого, өмч эзэмшлийн гэрээний дүнгээр гарсан зөрчлийг арилгах арга хэмжээний тухай мэргэжил арга зүйн зөвлөгөөг Өмчийн бүртгэл, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гүлмира, Өмчийн хяналт, шалгалтын мэргэжилтэн Т.Гүларай нар өгч ажиллав. Мөн 2023 оны орон нутгийн өмчийн талаар хийсэн ажлыг дүгнэж, шинээр орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг байгуулах юм.




