ХӨГЖЛИЙН ЯЛГААТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛАВ
Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Засаг даргаас хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг баярлуулах, тэдний амьдрах орчин, ар гэрийн нөхцөл байдалтай танилцаж дэмжлэг үзүүлэн ажиллах тухай үүрэг өгөгдсөний дагуу аймгийн Орон нутгийн өмчийн газрын Өмчийн удирдлага, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ботакөз, Өмчийн ашиглалт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Эрболат, Хууль, хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Ерлан нар холбогдох байгууллагаас хуваарилж өгсөн хөгжлийн ялгаатай 5 хүүхдийн гэрт нь очиж, гарын бэлэг гардуулан амьдрах орчинтой танилцлаа.
Эдгээр хүүхдүүдийн 2 нь эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хотыг зорьсон байна. Манай ажлын хэсэг тэдний ар гэрийн хүмүүстэй биечлэн уулзан, санал бодлыг сонсож цаашид байнгын холбоотой байж хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн хөгжлийг дэмжин ажиллахаар боллоо.
2024.05.30


