ТАНИЛЦУУЛГА
Аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх өөрийн эрхлэх асуудлын хүрээний хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч агентлаг буюу аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/488 тоот захирамжаар ‘’Аймгийн Орон нутгийн өмчийн газар’’ болж байгуулагдсан.
Тус газар нь “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль болон бусад хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн өмчийн харилцааг боловсронгуй болгох, өмчийн ашиглалтад бүртгэлээр хяналт тавих, үр ашгийг дээшлүүлэх, өмч хувьчлах, хөрөнгө актлах, дахин үнэлэх, шилжүүлэх, шинээр бий болгох чиг үүрэгтэй.
Орон нутгийн өмчийн газар нь нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа ба орон нутгийн өмчит 173 хуулийн этгээд, 1 ХХК, 2 ОНӨААТҮГазрын өмчийн харилцааны асуудлаар мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэх, үндсэн хөрөнгийг данснаас хасах /худалдах, шилжүүлэх/, дахин үнэлэх болон санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх, дүн мэдээг холбогдох дэд шатны байгууллагад тайлагнаж ажиллаж байна.