“Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт болж байна

✅👉 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс зохион байгуулж буй “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт Улаанбаатар хотноо 2025.01.20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
✅👉 Тус сургалтад 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга нар, хяналт шалгалт хариуцсан нийт 50 гаруй албан хаагчид хамрагдаж байгаа юм.
✅👉 Дашрамд дуулгахад, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 21 аймгийн Засаг дарга нартай байгуулсан Гэрээний 2.3.6 дахь заалтыг хэрэгжилтийг хангах, мөн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, зохион байгуулалтад хяналт шалгалтын чиг үүрэг нэмэгдсэнтэй холбогдуулан ТӨБЗГ-ын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс Төрийн болон Орон нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэж дээрх сургалтыг зохион байгуулж байгаа болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *