Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааны стратеги, хөтөлбөрийн зорилго орон нутгийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглат, хадгалалт, хамгаалалтыг хариуцах, бүртгэлээр хяналт тавих, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх, орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, стратеги төлөвлөгөөг батлах, өмч хувьчлах, орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллого хийх, орон нутгийн өмчийн асуудлаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах талаарх стратеги болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
Үйл ажиллагааны стратегийн зорилт
Орон нутгийн өмчийн газар нь дээрх эрхэм зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ: Үйл ажиллагааны стратегийн зорилтын хүрээнд:
1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого, чиглэл, тогтоол шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
1.2. Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн компанийн засаглалыг сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх, хувьчлах замаар үр ашгийг дээшлүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан зохион байгуулах;
1.3. Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын үйлдвэрийн газрыг үр ашигтай ажиллуулах, Орон нутгийн өмчийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
1.4. Аймгийн ИТХ, Засаг даргад орон нутгийн өмчийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, бүртгэлээр хяналт тавих, төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд, орон нутгийн өмчлөлөөс төрийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийг судлан боловсруулж шийдвэрлүүлэх;
2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллогыг улсын хэмжээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, нэгтгэн тайлагнах;
2.3. Орон нутгийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслэх, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах (худалдах, шилжүүлэх, акт тогтоон устгах), шинээр авах харилцааг хариуцан удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.4. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх, дүн мэдээ гаргах, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид өмчийн болон санхүүгийн хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж хэвшүүлэх.
3.1. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, газрын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах замаар захиргааны удирдлагын манлайллыг хангах;
3.2. Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
татах файл


