Нээлттэй дуудлага худалдааны зар

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит арван долдугаар хуралдааны 207 дугаар тогтоол, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хорин хоёрдугаар хуралдааны 273 дугаар тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны 18 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/09 дугаар захирамжийн дагуу дараах хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар тус тус худалдана.

  1. Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгүүдийн танилцуулга
 

 

Байгууллагын нэр

 

Хөрөнгийн  нэр

Улсын дугаар Үйлдвэрлэгдсэн он  

Худалдах доод үнэ /төг/

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ /үнэ/ Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг хүлээн авах хугацаа Дуудлага худалдаа болох хугацаа Дуудлага худалдаа болох газар
 

1

Биеийн тамир спортын газар  

Старекс

 

10-54 БӨТ

 

2014

 

6,000,000

1 500 000

/Нэг сая таван зуун мянга/

2025.04.07,

14:00 цагт

2025.04.07,

14:00 цагт

Орон нутгийн өмчийн газарт
2 Буянт сумын Засаг даргын Тамгын газар УАЗ-31519 41-06

БӨА

2010 2, 250, 000 562 500

/таван зуун жаран хоёр мянга таван зуу/

2025.04.07,

14:00 цагт

2025.04.07,

14:00 цагт

Орон нутгийн өмчийн газарт

 

  1. Дэнчин байршуулах данс: Орон нутгийн өмчийн газрын Төрийн сан дахь 100020051424 тоот данс
  2. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
  3. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. Дуудлага худалдаанд оролцох иргэн хүсэлтийн маягтаа үнэн зөв бөглөсөн, дэнчин төлсөн нотлох баримт, иргэний үнэмлэхийн /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримт бүрдүүлж ирүүлнэ.
  4. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах: Дуудлага худалдааны журам, бүртгэх хугацаа, бусад мэдээллийг Орон нутгийн өмчийн газрын албаны утсаар асууж тодруулна уу. Холбогдох утасны дугаар: 75704242

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *