Соёлын салбарын удирдах ажилтнууддаа хөрөнгийн бүртгэл, ашиглалт сэдвээр сургалт явууллаа

               Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Соёлын салбарын удирдах ажилтнуудыг зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд урилгаар Орон нутгийн өмчийн газрын Өмчийн удирдлага хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ботакөз оролцож, Орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагын хөрөнгийн бүртгэл, ашиглалт, тайлагналтад анхаарах асуудал сэдвийн хүрээнд сургалт явуулж, асуусан асуултад хариулж ажиллалаа.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага зохицуулалтын шилжилтийн суурь системд хөрөнгийг зөв зориулалтын дагуу бүртгэхэд анхаарах, түүнд хяналт тавих удирдлагын чиг үүргийн талаар мэдээлэл өглөө.

2025.02.27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *