“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЭЖ БАЙНА.

“Жендерийн Үндэсний Хороо”-ноос Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд таниулах, сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой үндэсний хэмжээнд “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг зохион байгуулдаг билээ.
✅ Тус үндэсний хэмжээний аянд “Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын “ажилтан, албан хаагчид нэгдэж байна.
✅ Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд жендерийн тэгш бус байдал, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучууд, олон нийтийн жендерийн боловсролд хувь нэмэр оруулах дараах чиглэлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна.
Энэхүү аян нь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхийг дээдлэх, олон нийтийн дунд түгээмэл байдаг хэвшмэл ойлголтоос ангид байх, ажилтан албан хаагчдын дунд хамт олонч эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *